Bitcoin cүүлийн 4 өдрийн дээд түвшинд хүрч чангарав

Investing.com-Лхагва гаригт цахим валютуудын ханш өсч тэр дундаа биткойн сүүлийн 4 өдрийн дээд түвшиндээ хүрч чангарав.

Ням гаригт сүүлийн 14 сарын доод түвшин болох 3,688 ам.долларт хүрээд байсан Биткойны ханш Investing.com индекс дээр өнөөдөр10 хувиар өсч 4,176.9 ам.долларт хүрэв.

11 сарын дундуур цахим валютуудын ханш огцом буурч эхэлсэн бөгөөд үүнд криптовалют арилжаачид багассан мөн Биткойны хуваагдлын үр дүнд хөрөнгө оруулагчид биткойны эрэлт суларч магадгүй гэсэн хүлээлт голлон нөлөөлжээ.

Гэсэн хэдий ч цахим валютуудын ханш өндөр хэвээр буюу тэдгээрийн нийт зах зээлийн үнэлгээ 131 тэрбум ам.долларт хүрээд байгаа билээ.

Ethereum-ийн Ether 10 хувиар өсч 117.7 ам.доллар, Litecoin мөн 10 хувиар өсч 33.716 ам.доллар, XRP 9 хувиар өсч 0.3877 ам.долларт тус тус хүрэв.

Түүнчлэн АНУ-ын Үнэт цаасны хорооноос Биткойнд суурилсан үнэт цаасны арилжаа (Bitcoin exchange-traded fund)-нд зөвшөөрөл өгөх магадлал улам бүр багассаар байгаа юм.

Үнэт цаасны хорооны тэргүүн Жей Клейтон хэвлэлийн бага хурлын үеэр дижиталвалютын аюулгүй байдал тэд дундаа тэдгээрийг хуулбарлах болон манипуляц хийх зэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлсэн талаар Блүүмберг мэдээллэв.

Мөн тэрээр цахим валютыг үнэт цаасны биржээр арилжаалах нь холбогдох эрсдэлийг бууруулна гэж хөрөнгө оруулагчид найдаж байгааг онцолсон ч иймэрхүү төрлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ тийм ч амар биш гэжээ.

Үнэт цаасны хорооноос хэд хэдэн удаа цахим валютыг биржээр арилжаалах хүсэлтийг няцаагаад байгаа бөгөөд Хорооноос тавьж буй шаардлагыг хангаж чадахгүй гэж үзээд байгаа аж. Гэсэн ч Хорооноос дижитал валютад чиглэсэн хууль тогтоомж, заавар гаргахаар төлөвлөж байгаа ажээ.