Blackberry эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж блокчейнд суурилсан платформ танилцуулав

Тооцоолол болон аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд програм хангамж (софтвейр) болон ухаалаг гар утас үйлдвэрлэгч Blackberry компани блокчейнд суурилсан платформ танилцуулав. Энэхүү бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн салбар руу чиглэсэн бүтээгдэхүүнүүдийн нэг төлөөлөл болохыг өчигдөр цахим хуудаснаа  нийтэлжээ.

Энэ удаад Blackberry компани нь технологийн ONEBIO компанитай хамтран блокчейнд суурилсан “ультра-систем” бүхий экосистем танилцуулсан аж. Энэхүү системд өвчтөн, эмч, төдийгүй лаборитори болон биометрик төхөөрөмжөөр дамжуулан эрүүл мэндийн салбарын мэдээллийг хадгалах, хуваалцах, түгээх зориулалттай байх юм. Blackcherry компаний Гүйцэтгэх захирал хэлэхдээ:

Бид эрүүл мэнд, автомашин болон санхүүгийн үйлчилгээний салбарын мэдээллийн аюулгүй байдал, харилцаа холбооны асуудал тэр дундаа өвчтөний мэдээлэл тэдгээрийн аюулгүй байдлыг сайжруулах байдлаар эрүүл мэндийн салбарыг дэмжиж ажиллахаар зорьж байна. ” гэв.

Мөн үүний зэрэгцээ мэс заслын ухаалаг төхөөрөмж буюу робот тэдгээрийн үйлдлийн системийг боловсруулаад байгаа бөгөөд холбогдох хууль хяналтын байгууллагын зөвшөөрлийг хүлээж байгаа талаар мэдээллэжээ. Цагтаа ухаалаг утасны зах зээлийн 50 хувийг дангаараа эзэлж байсан Blackberry-ийн байр суурь 2016 он гэхэд 0.1 хувь болтлоо буурсан хэдий ч тус компаниас 10 дугаар сарын 10-ны өдөр өөрсдийн ухаалаг утасны сүүлийн загвараа танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Ийнхүү Blackberry ухаалаг утасны салбар төдийгүй блокчейний салбарт хүчээ сорьж эхэлж байгаагаа зарлаад байна.

Эх сурвалж: cointelegraph.com