Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (03/11)

1. Boeing-ийн хувьцааны хувьд хүндхэн өдөр болж байна

Ethiopian Airlines компаний 737 Max 8 загварын онгоц, Addis Ababa-ийн нийслэлээс хөөрөөд удаагүй байхдаа осолдож, 157 зорчигчид нь газар дээрээ нас баржээ.

5 хүрэхгүй сарын өмнө бас энэ загварын шив шинэ онгоц Индонез улсад осолдсон бөгөөд, ослын улмаас шинэхэн Boeing онгоцны аюулгүй байдалд эргэлзэх хүмүүс маш олон болсон байна. Хятадын иргэний агаарын тээвэр, Индонезийн агаарын тээвэр болон Иргэний Нисэхийн Ерөнхий газар тус тус энэ загварын онгоцны хэрэглээнд түр хориг тавьсан байгаа юм.

Ази дахь хөгжиж буй агаарын тээврийн зах зээлийг эзлэх гэсэн Boeing компаний оролдлого ийнхүү амжилт олохгүй үргэлжилж байна.

Хувьцааны үнэ монголын цагаар 18:35 үед 9% буурсан үзүүлэлттэй буюу $384 болсон байна. Уг нь энэ жил нийт 31%-иар өсөж, Dow Jones индексийн бүрэлдэхүүн хэсгүүд дотор хамгийн их хувь хэмжээг эзэлдэг, хамгийн сайн үзүүүлэлттэй байсан нь Boeing хувьцаа байсан юм.

2. Dow индекс 3 оронгийн алдагдалд оров

Дээр дурьдсан Boeing хувьцаны үнээс шалтгаалж, DJ индекс 3 оронгоорр буюу 182 оноо/0.7%-иар/ буурсан байна.

Харин Евро бүсийн хувьцаа харьцангуй өндөр байгаа нь Германы Deutsche Bank болон Commerzbank хоорондын нэгдэл байх магадлалтай гэсэн ярианаас үндэслэлтэй. Лондонгийн FTSE индекс 0.8%-иар өсөж, евро бүсээс илүү гарсан нь газрын тосны үнэ өссөнтэй холбоотой.

3. АНУ: Хэрэглэгчийн зарцуулалтын индекс

Өнөөдөр 20:30-с зарлагдана.

Баасан гарагт гарсан ажил эрхлэлтийн талаар толгой эргүүлэм мэдээллийн дараа, эдийн засаг аль чиглэлд явах вэ? гэдгийг энэ үзүүлэлт тодорхой болгож боломжтой. Америкийн засгийн газар хааснаас болж 3 долоо хоног хойшлоод байсан юм. Автомашины худалдаанаас гадна тооцоход 0.4%-иар өсөх таамагтай байгаа юм.

Хэрэглэгчийн зарцуулалт нь нийт эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд, энэ үзүүлэлт эерэг гарснаар эдийн засаг өсөх, сөрөг гарснаар буурах хандлагатай байдаг.

4. Powell бодлогоо өөрчлөх гэж тийм ч их яарахгүй байна

Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Jerome Powell, ням гаригт хийсэн яриагаараа төв банк хүүний түвшинг өөрчлөх гэж яарахгүй байгааг хэлсэн.

Учир нь одоогийн хүүний түвшин нь харьцангуй төвийг сахисан буюу, эдийн засгийн өсөлтийг хурдасгахгүй ч хойш нь барихгүй байгаа гэж үзжээ.

Мөн тэрээр, ерөнхийлөгч Доналд Трамп-д хандан, “түүнд хүүний түвшний маргаанаас болж намайг халах эрх, хуулийн дагуу байхгүй гэж бодож байна” гэжээ.

5. Саудын Араб газрын тосны экспортын хязгаарлалтаа үргэлжлүүнэ

Газрын тосны нийлүүлэлтийн илүүдлийг бууруулж, үнийн өсөлтийг дэмжихийн тулд Саудын Араб 4-р сар гэхэд, газрын тосны үйлдвэрлэлийг өдөрт 10 сая баррелиас хэтрүүлэхгүй, харин экспортыг 7 сая баррелиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Үр дүнд нь олон улсын Брэнт газрын тос, 0.75%-иар өсөж, $66.23 болсон ба Америкийн газрын тосны ханш, 0.7%-иар өсөж, $56.48 болсон байна.