Саудын араб 4-р сараас эхлэн газрын тосны экспортын хэмжээгээ багасгана.

Саудын араб газрын тосны экспортоо 4-р сараас эхлэн багасгахаар төлөвлөж байна. ингэхдээ өдөрт 10 сая баррель олборлолт хийдэг хэмжээгээ хадгалж үлдэх боловч экспортын хэмжээгээ 7 сая баррелиас доош хэмжээгээр тогтоохоор яригдаж байгаа ажээ.
Мөн энэ 3-р сард хийгдэх экспортын хэмжээ ч мөн бадил 7 сая баррелиас доош байна гэж албаныхан мэдэгджээ. ОПЕК-н орнууд болон бусад үйлдвэрлэгч орнууд уг үйл явдлыг 12-р сард зөвшөөрсөн бөгөөд хангамжыг 1,2 сая баррелиар 6 сарын турш багасгахыг зөвшөөрсөн байна.
Саудын араб нь market-г ахин тэнцвэржүүлэх үйл явцыг хурдасгах онцгой үүрэг хүлээж авч байгаа ба ОПЕК-н бусад орнууд ч мөн адил хэмжээний туслалцаа дэмжлэх үзүүлнэ хэмээн найдаж байгаа гэж Саудын арабын албаныхан мэдэгдэл хийжээ. Саудын арабын газрын тосны үйлдвэрлэл нь 1-р сард 10,24 байснаас 2-р сард 10,136 болон буурсан гэж үзүүлэлт байгаа билээ.
эх сурвалж: investing.com