G20 КРИПТОВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЧАНГАТГАХГҮЙ

Их 20-ийн уулзалтаар криптовалютын зах зээлийг хориглох зохицуулалт хийхгүй болохоо илэрхийлсний дараа биткойны ханш өсөлттэй байна.

Биткойн өчигдөр 8,400 – 8,600 түвшнээс 5,5% чангарч 8,889 ханшид хүрээд байна.

Miller Value Partners-ийн багцын менежер Жон Спаланзани хэлснээр  Их 20 уулзалт дээр криптовалютын зах зээлийн эрсдэл нэмэгдсээр байгаа тухай яригдсан ч сайд нарын зүгээс зохицуулалтыг чангатгах тухай дурьдаагүй нь трейдерүүдэд тайвшрах боломж олгож байна.

Даваа Мягмар гарагуудад Буэнос Аиресын уулзалтын үеэр криптовалютын тухай ерөнхийд нь авч хэлэлцэхээр болсон тухай сайд хэлснээс хөрөнгө оруулагчид түгших шалтгаан болоод байсан юм.

Биткойн өнгөрөгч 12 сард бараг 20,000 долларын дээд цэгтээ хүрсэнээс хойш 50% гаруй унаж, бусад дижитал зоосны зах зээл ч дэлхийн улс орнуудын хатуу зохицуулалтаас болгоомжилсны улмаас огцом суларсаар буй.

Их20-ийн албан ёсны мэдэгдэлд “ Дижитал зооснууд бол бие даасан валютад байх ёстой түлхүүр хүчин зүйлс нь дутагдаж буй хөрөнгө юм. Зарим тохиолдолд тэдгээр нь санхүүгийн тогтворгүй байдалд хүргэж болох юм.” гэсэн байна. Их20  криптовалюттай холбоотой цаашдын алхамаа 7-р сар гэхэд дуусгана гэсэн боловч энэ нь яг ямар утга илэрхийлж буйг тодорхой тайлбарлаагүй.

www.bloomberg.com