OPEC ОХУ-г тосны хангамжын таналтыг гэрээний дагуу үргэлжлүүлэхийг хүсэж байна.

Саудын Арабаас ОХУ-г OPEC-той цуг тосны хангамжын таналтыг гэрээний дагуу мөрдсөөр байх хүсэлтийг тавьжээ. Харин Москвагийн зүгээс зөвхөн гурван сарын турш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ажээ.

Эх сурвалжын мэдээлснээр ОХУ-н эрчим хүчний сайд Alexander Novak болон Саудын Араб талаас Khalid al-Falih  нар энэ сард Бакуд уулзалт хийх үеээр Alexander Novak бид 2019 оны сүүл хүртэл таналт хийх хүсэлгүй байна гэж мэдэгджээ.

Alexander Novak-н хэлснээр бид энэхүү таналтыг удаан үргэлжлүүлэх нь манай дотоодод хүндрэл үзүүлэх учир дээд талдаа 9-р сарын сүүл хүртэл үргэлжүүлэх боломжтой гэжээ.

OPEC-н эх сурвалжын мэдээлж буйгаар хэрэв ОХУ уг таналтыг үргэлжлүүлэхээ зогсоосон ч OPEC цаашид үргэлжлүүлсээр байна хэмээн мэдэгдэл хийсэн байна.

Саудын Арабын зүгээс нэг баррелийн үнийг 70$ байлгахыг хүсэж байгаа хэдий ч ОХУ-н дотоодын хувьд 55$ байх нь хангалттай учир уг зөрчил үүсээд байгаа гэж албаныхан мэдэгджээ.

 

эх сурвалж: investing.com