OPEC 2020 оны туршид үйлдвэрлэлээ танах магадлалтай

  • Wood Mackenzie компанийн шинжилгээний ажилтан Sushant Gupta-гийн хэлснээр газрын тосны зах зээл нь OPEC-ийн газрын тосны үйлдвэрлэлийг багасгах шийдвэрийг хүлээж авахад “бэлэн биш” байна.
  • OPEC-ийн таамгаар энэ оны эхний хагаст газрын тосны илүүдэл үүсэх бөгөөд, үүнийг ямар нэгэн аргаар, үйлдвэрлэлийг багасгах зэргээр зохицуулна гэжээ.
  • Sushant Gupta мөн газрын тосны үнэ болон зах зээлд үүсэж болох “хар хун”-гийн онолын талаар ярьжээ. (Хар хунгийн онол: маш чухал нөлөөтэй, таамаглагдаагүй гэнэтийн үйл явдал)

Даваа гарагт, шинжээчдийн хэлснээр OPEC 2020 онд газрын тосны нийлүүлэлтэд хязгаарлалт тавих төлөвтэй байна.

Wood Mackenzie компанийн Ази дахь газрын тосны багийн дарга Sushant Gupta “Үзүүлэлтээс харахад 2020 он дууссан ч газрын тосны зах зээл нь OPEC-ийн гаргасан нийлүүлэлтийн таналтыг шингээх боломжгүй харагдаж байна.” гэсэн бөгөөд тэрээр “OPEC үргэлжлүүлэн үйлдвэрлэлтийн хязгаарлалт тогтоох хандлагатай байна” гэжээ.

2019 оны 12-р сард OPEC-ийн улс орнууд уулзалт дээрээ газрын тосны үйлдвэрлэлийг өдөрт 500,000 баррелиар бууруулах шийдвэр гаргасан бөгөөд, ингээд нийт хасагдсан хэмжээ нь өдрийн 1,700,000 баррель болж байгаа юм. 2020 оны 3 дугаар сард дараагийн OPEC-ийн уулзалт болох юм.

Гэсэн хэдий ч, одоогоор энэхүү шийдвэр нь хэзээ хүртэл хүчинтэй байх нь тодорхойгүй байгаа юм. Тус эрчим хүчний холбоо нь 6 сар тутуамд уулзалт зохион байгуулдаг болохоор, шинжээчдийн таамгаар, энэхүү газрын тосны нийлүүлэлтийн таналтыг 2020 оны эхний хагаст хүчинтэй байна гэж үзэж байна.

Үүнийг Sushant Gupta хүлээн зөвшөөрч, сүүлийн нэмэлт хязгаарлалт нь OPEC-ийг ядаж л 2020 оны эхний зургаан сард газрын тосны нөөцийн илүүдэлтэй байна хэмээн таамаглаж буйг илтгэж байна гэжээ. Тэрээр мөн 2020 онд OPEC-ийн бус, АНУ-ын бус орнуудаас болж газрын тосны нийлүүлэлт нь эрэлтээсээ давж гарах боломжтой гэсэн байна, үүнд Бразил, Канад, Норвеги гэх мэт.

Ямар ч гэсэн 2020 оны эхний хагаст, үйлдвэрлэлийн таналт хийгдэх нь 2020 оны сүүлийн хагасаас илүү баталгаатай байна гэжээ.

Газрын тосны үнийн таамаг

Sushant Gupta “газрын тосны зах зээл нь хангалттай эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй” гэдгийг онцолж 2020 оны эхний хагаст газрын тосны үнийг нэг баррельд $65, харин нийт 2020 оны туршид нэг баррельд $64 орчим болж тогтворжно гэж үзэж байгаа юм байна.

Хар хунгийн онолын тухайд, Ойрх Дорнодод тохиолдоод буй геополитикийн хурцадмал байдал болон АНУ-Хятадын худалдааны дайны асуудлууд нь газрын тосны зах зээлд “гэнэтийн таамаглагдаагүй боловч маш их хор хөнөөлтэй”-гөөр нөлөөлөх боломжтой ажээ. Гэсэн хэдий ч, Sushant Gupta газрын тосны үнэ нь буцаад үндсэн хэмжээндээ хүрнэ гэж таамагдаж байна.

Тэрээр, “Геополитикийн асуудлууд газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлөх хэдий ч, АНУ-Хятадын худалдааны дайн болон дэлхийн эдийн засгийн байдал нь эрэлт талдаа нөлөөлж, газрын тосны үнийг тэнцвэржүүлэх боломжтой” гэсэн байна.

Эх сурвалж: www.cnbc.com