Santander болон UBS нар 10 жилд байгаагүй сайн улирлын үзүүлэлттэй гарчээ

Юу болж байгаа вэ?

Энэ Мягмар гарагт дэлхийн томоохон банкууд болох UBS болон Santander нарын гаргасан хоёрдугаар улирлын орлогын тайлан нь бараг сүүлийн 10 жилд байгаагүй сайнаар гарчээ.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Швейцари улсын UBS банк энэ жилийн хувьд “маш муу” байна гэж байсан боловч хоёрдугаар улирлын ашиг орлогын хэмжээ нь 2010 оноос хойш байгаагүй сайн гарчээ. Гэвч, зарим нэгэн сул талууд байгаа бөгөөд, жишээ нь: харьцангуй эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээнээс олсон орлого нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан байгаа юм (АНУ-ын өрсөлдөгчидтэй ижил). Мөн түүнчлэн, бага шимтгэлтэй хөрөнгө оруулалт хийж мөнгөө хэмнэхийг хүссэн “uber-rich” (баян тэрбумтнууд) хүмүүсийн мөнгөний менежмент хийх үйлчилгээнээс олсон орлого нь бас бууралттай гарсан байна.

Евро бүсийн хамгийн том Santander банк 8 жилд байгаагүй хамгийн өндөр ашигтай улирлаа өнгөрүүлсэн байна. Голчлон Латин Америк дахь бизнесийн өргөжилтөөс шалтгаалсан бөгөөд, энэ сектор нь тус банкны орлогын талаас илүү хувийг бүрдүүлж байгаа ажээ. Европ дахь орлого нь буурч байсан ч энэхүү алдагдлаа ажлын байрны цомхотгол хийж нөхсөн нь хоёрдугаар улирлын үзүүлэлт сайн гарахад бас чухал нөлөөлжээ.

Надад ямар хэрэгтэй вэ?

Зах зээлийн хувьд: Хөрөнгө оруулагчид шинэчлэлтийг үнэлжээ.

Энэ оны сүүлээр Евро бүсийн хүүний түвшинг бууруулах магадлалтай байгаа нь UBS банкны хувьд зээлээс олох орлогыг нь бууруулж, хүлээгдэж буй ашигт мөн сөргөөр нөлөөлөх хандлагатай гэдгийг тус банк хөрөнгө оруулагчиддаа анхааруулсан боловч хувьцаа нь 3% өссөн байна. Харин Santander-ийн хувьцаа эзэмшигчид тус компаний Мексик дэх худалдан авалтыг тус улсын төв банкны өндөр хүүнээс (Евробүсийн төв банкны хүүний түвшин 0% байхад Мексикт 8.25% байдаг байна) шалтгаалан дэмжсэн байна. Үр дүнд нь Santander банкны хувьцааны ханш 4% өсөөд байна.

Том зургаар нь харвал: Олон улсын мөнгөний сан (IMF) “удахгүй буцаж ирнэ”

Мягмар гарагт, Олон Улсын Мөнгөний Сан (International Monetary Fund) дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаг үзүүлэлтээ дахин бууруулжээ. Энэ сарын сүүлээр АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас хүүний түвшинг бууруулна гэсэн хүчтэй таамагтай байгаа бөгөөд үүнээс урьтаж, Европийн Төв Банк (Германы алдагдлаас үүссэн Европийн эдийн засгийн өсөлтийн таамаг үзүүлэлтийн бууралтыг засахын тулд) өөрийн хүүний түвшинг бууруулах шийдвэр гаргах боложмтой юм.