Theresa May сүүлийн удаа парламентийн гишүүдийг ятгахаар оролдов.

Өнгөрсөн шөнө болсон Европын холбооний ярилцлага дээр тэрээр парламентийн гишүүдийг сайжруулалтын гэрээ хийх эсвэл ямар ч Брексит байхгүй хэмээн ятгахыг оролджээ. Гэсэн хэдий ч ардчилсан холбоот нам болон Tory Brexiteers-н гол бүлэг татгалзсан хариу өгжээ. Тэд парламентийн гишүүдээр хамгаалагдсан хууль ёсны баталгаа нь Их британыг Европын холбооноос байнга хараат байхаас хангалттай сэргийлж чадахгүй хэмээн хэлсэн байна.

Уг мэдэгдэлд Европын судалгааны багийн ахлагч, Парламентийн гишүүн Jacob Rees-Mogg үг хэлэхдээ: Манай хууль эрх зүйн анализын хүрээнд болон бусад зүйлсэд бид өнөөгийн засгийн газрын хөдөлгөөнийг битгий хүлээж ав хэмээн зөвлөж байгаа гэж мэдэгджээ.

Мөн хатагтай May ардчилсан холбоот намд хэрвээ энэ санал өнөө орой батлагдахгүй бол хэрвээ энэ гэрээ батлагдахгүй бол Брекситийг алдах болно хэмээн хэлсэн байна.

Ардчилсан холбоот нам хэлэхдээ: Энэхүү ахиц дэвшил одоог хүртэл биелэгдээгүй хэмээжээ.

Charles Walker 1922 оны УИХ-ын гишүүдийн хорооны орлогч дарга ийнхүү хэлжээ: Засгийн газрын сонгуульд ялагдал хүлээх нь цаашдаа ерөнхий сонгуульд хүргэж болзошгүй хэрвээ энэ явдал өнөөдөр шийдэгдэхгүй бол маргаашнаас эхлэн хэд хоногийн дотор эсвэл хэдэн сарын дотор ерөнхий сонгууль болж болзошгүй энэ нь одоогийн парламентийн байдлыг тогтворгүйжүүлэх болно хэмээсэн байна. Мөн тэрээр нэмж тэр биднийг ерөнхий сонгуульд хөтлөх болно бидэнд одоогоор ийм зүйлд зарцуулах цаг байхгүй гэжээ.