USD/JPY МЭДЭЭ 12-16

Солонгосын хойгт байдал тайван болох найдлага үүссэн ба ам.доллар бусад валютын эсрэг суларсаны дүнд доллар иены ханш доод цэгээсээ чангараад байна.

Энэ долоо хоногт Америкийн инфляцийн мэдээ чухал байх ба геополитикын нөхцөл байдал ч нөлөө үзүүлж болно.

USD/JPY суурь хүчин зүйлс/ өнгөрсөн долоо хоногт

Хойд Солонгосын зүгээс өөрсдийнх нь дэглэмийг хүлээн зөвшөөрвөл цөмийн зэвсгээсээ татгалзахад бэлэн болохоо мэдэгдсэн. Дональд Трамп Хойд Солонгосын Ким Чон Унтай уулзах урилгыг хүлээн авсаны дараа доллар иены хослол аль хэдийн өссөн байна. Үүнийг аюулгүй валютын эрэлт буурсантай холбон тайлбарлаж болно.

Трампын ган, хөнгөн цагааны импортын татварыг нэмэгдүүлсэн тухай яриа шуугиа нэг хэсэгтээ үргэлжлэх бололтой.

Японы банк мөнгөний бодлогоо үргэлжлүүлэхээр болсон нь 2019 онд одоогийн арга хэмжээгээ цуцлах шинжгүй болохыг харуулж байна.

Америкийн Хөдөө аж ахуйн бус салбарын цалин хөлсний мэдээгээр ажлын байр огцом өсөлттэй байсан ч цалингийн хэмжээ дөнгөж 0,1% буюу өмнөх жилээс 2,6% нэмэгдсэн.

Инфляци, жижиглэн худалдаа болон цаашдын улс төрийн бодлого

 Мягмар гарагын инфляцийн мэдээ нь анхаарлын төвд байна. Суурь инфляци 1,8% хэвээр байгаа ч энэ түвшингээс бага зэрэг хэлбэлзсэн тохиолдолд ХНС бодлогын хүүгээ өсгөх тоо нь нэмэгдэх магадлалтай. 3-р сард хүүг нэмэх нь тодорхой.

Лхагва гарагт жижиглэн худалдааны мэдээ, Баасан гарагт хэрэглээний мэдрэхүйн урьдчилсан мэдээтэй.

Трамп Ким Чон Унтай уулзах нь эцэслэн товлогдоогүй, мөн хоёр Солонгосын уулзалтын тов ч гараагүй байгаа тул ямар нэгэн геополитикын мэдээг анхааралтай ажиглаж байх нь зүйтэй. Мөн худалдааны тэмцэл нь цаашид өргөн хэмжээний худалдааны дайн болж хувирах ч магадлал бий.

Японы төв банкны уулзалтын тэмдэглэл танилцуулагдах ч зах зээлд хөдөлгөөн үзүүлэхгүй болов уу.

USD/JPY Техник шинжилгээ

12 сард 112,90 түвшинд дэмжлэгийн бүс болж хугарлын шинж бүхий рейнжийг үүсгэсэн. 112,20 түвшин нь чухал цэг болж байсан.

Үүний дараа 111,70, мөн 6-р сард рейнж үүсгэсэн 110,70 түвшин нь чухал хэвээр байна. 110 нь бүхэл тоо тул сэтгэлзүйн хувьд чухал бүх болж байна.

Рейнж доторхи 109 түвшин нь мөн хугарлын цэг болж байсан. 1-р сард 108,3 доод цэгийг шалгаж 107,3 цэг нь 9 сарын доод цэг байсан бол одоо тааз болж байгааг харж болно.

106,50 түвшин нь 2-р сарын дундуур тааз болж байсан. Дараагийн харах цэг нь 105,25 байх ба үүнээс цааш унавал 105 гэсэн бүхэн тоо, улмаар 103,30 түвшингүүд байх болно.

USD/JPY Daily

 USD/JPY

Цаашид доллар иены хослолыг үргэлжлэн унах болов уу гэсэн таамаг байна. Техник талаас хэт зарагдсан бүсэд ороогүй. Гэвч Хойд солонгостой холбоотой ямар нэгэн мэдээ нь уг хослолд дарамт үзүүлж болно.

www.forexcrunch.com