VI сард Японы ажилгүйдлийн түвшин 2.4 хувьд хүрч өсөв

Ажил олголтын байдал сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа хэдий ч тус улсын Дотоод хэргийн яамнаас өнөөдөр VI сард Японы ажилгүйдлийн түвшин 2.4 хувьд хүрч өссөн талаар мэдээллээд байна.

Улирлын тохируулгатай ажилгүйдлийн түвшин өмнөх улиралд 2.2 байсан хэдий ч эхний хагас жилд 2.4 хувьд хүрч шинжээчдийн 2.3 хувь гэсэн таамгаас давсан үзүүлэлт болов.

Ажил хүсэгчдийн харьцаа (Jobs-to-applicant) мөн 1.6-аас 1.62-т хүрч 1974 оноос хойшхи хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Дотоод хэргийн яамны дараах цахим хуудаснаас танилцана уу. http://www.stat.go.jp/english/data/roudou/index.htm